Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 2746 сорьцод коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд дотоодын халдвар 2736, эмнэлгээс шалтгаалах халдвар 3, гадаадаас зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанбаатарт 1876, хөдөө орон нутагт 860 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 88516 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 34-92 насны 11 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 411 болоод байна.
Сүүлийн 24 цагт 2505 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 61725 боллоо.
Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 860 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 10758 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 6762 нь хөнгөн, 2860 нь хүндэвтэр, 943 нь хүнд, 193 нь маш хүнд байдалтай байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 460 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 15899 хүн эмчилгээгээ авч байна.
Вакцинжуулалтын явцын тухайд сүүлийн хоногт улсын хэмжээнд 9618 хүн “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсанаас нийслэлд 4046, хөдөө орон нутагт 5572 хүн хамрагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хамгийн олон хүн халдвар авсан байна