Ковид-19 ба улирлын чанартай харшлын шинж тэмдгийг хэрхэн ялгах вэ.
Нүд загатнах, нус гоожих бол харшлын шинж тэмдэг: Улирлын шинжтэй харшил нүд болон хамарт нөлөөлөх нь их. Харшил ихэнхдээ хамарт нөлөөлдөг бөгөөд зарим тууралтыг эс тооцвол бүх шинж тэмдэг толгойд мэдэгдэнэ.
Ханиад, коронавирус хоёрын шинж тэмдэг нэлээд төстэй: Ханиад, коронавирус хоёр ижилхэн бүх биед нөлөөлдөг. Ханиад, коронавирус хоёр харшлаас ялгаатай. Нус гоожихгүй ч байж болно, харин хоолой хатах, ханиах, халуурах, амьсгал давчдах шинж тэмдэг голдуу илэрдэг. Гэхдээ халуундаа анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд харшлаас болж халуурах үе бий. Гэхдээ харшлаас үүдсэн халуун хэрвээ та астматай биш бол амьсгал давчдуулахгүй.
Харшлын шинж тэмдэг ихэвчлэн хөнгөн илэрдэг: Хэрвээ та жил бүр нэг үед ижил шинж тэмдэг үзүүлдэг бол тэр нь улирлын чанартай харшил байж болзошгүй аж. Энэ тохиолдолд өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Коронавирус, ханиад хоёрын шинж тэмдэг харшлынхаас ялгаатай: Хэрвээ коронавирус, эсвэл ханиад хүрвэл бүх бие ядарч, хүндүүрлэх болно. Заримдаа орноосоо ч өндийхөд бэрх болдог. Эдгээрийг харшлын шинж тэмдгээс амархан ялгаж болно. Харшил бие ядраах тохиолдол байдаг ч булчин өвтгөдөггүй.
Энгийн болон хөнгөн ханиадыг танихад хялбар: Хэрвээ өндөр нас болон өөр шалтгаанаар дархлаа муудаагүй бол хэвтэж амраад, тохирсон эмчилгээ хийвэл энгийн ханиад түргэн хугацаанд эдгэдэг. Хэрвээ амьсгал богиносч, давхцаж байвал коронавирусийн халдвар авсан байх аюултай.
Коронавирусийн эхний шат, ханиад, харшлын шинж тэмдэг төстэй байж магадгүй: Харамсалтай нь коронавирус болон ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ тун төстэй илэрдэг. Зарим тохиолдолд коронавирус ч нэг их хурц шинж тэмдэг үзүүлэхгүй байх боломжтой. Тиймээс ялангуяа эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа бол анхааралтай байж, шинж тэмдгээ зөв тодорхойлох хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.