Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.17-ны 11 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11542 хүнд шинжилгээ хийхэд 2642 сорьцод коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 1733, хөдөө орон нутагт 908 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 85770 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 37-95 насны 11 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 400 болоод байна.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 571 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 59220 боллоо.
Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 908 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 10248 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 6338 нь хөнгөн, 2830 нь хүндэвтэр, 891 нь хүнд, 189 нь маш хүнд байдалтай байна. Гэрийн хяналтад 15879 хүн эмчилгээгээ авч байна.
Вакцинжуулалтын явцын тухайд сүүлийн хоногт улсын хэмжээнд 9618 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсанаас нийслэлд 4046, хөдөө орон нутагт 5572 хүн хамрагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөл хориогоо тогтоогооч ээ