"Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021" -ийн үр дүнг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 11 дэх жилдээ "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан" гийн үр дүнг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан дараах мэдээллийг өглөө.
П.Цагаан: Монголын идэвхтэй компаниуд 11 жилийн өмнө энэ судалгааны төвийг байгуулж дэлхийн бусад улстай Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг харьцуулж судалсаар ирсэн. Энэ нь бидний байгаа байдлыг л харуулж байдаг.
Ковидтой холбож ярихад манай улс сургалт, суралцагчид, эмнэлгийн салбарын сурагч нарын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ мэргэжлийн чанар, чансаагаар 64 орноос хамгийн сүүлд ордог.
Чанаргүй инженер гүүр барьж хүн алдаг. Чанаргүй дээд боловсрол эзэмшсэн хуульчид нийгмийн шударга байдлыг үгүй хийдэг.
Би гадаад яваад 21 хоног тусгаарлагдсан. Гэтэл өглөө бүр ирж халуун хэмжиж байгаа юм. Өглөө бүр гэхээр 100.000 хүний ажлын цагийг үрсэн. Би өөрөө халуун үзэж чадна шүү дээ. Ямар ч шинж тэмдэггүй байхад эмч нарынхаа хүчийг бараад, дэмий зардал гаргаад одоо туйлдаж байна.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн 400 гаруй судалгааны байгууллагуудтай хамтраад өрсөлдөх чадварын судалгааг боловсруулж байна л даа. Энэ тайлан бол хэмжүүр. Төр засгийн бодлого ямар хэмжээнд хүрсэн байгааг харуулдаг. Энгийнээр бол даралтын аппарат. Тэгээд өнөөдөр 10 дахь удаагийн тайланг танилцуулж байна.
Сингапур улс гэхэд ийм тайланг ашиглаад судлаачдаа урьж авчраад ярилцаж ашигладаг. Одоо хөгжил нь ямар байгааг харж болно. УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй" гэж хэлсэн байсан. Хэмжиж арга хэмжээ авах хэрэгцээ бол байгааг бид харж байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал Одончимэг: Энэ судалгаанд нөхцөл байдал илүү ойрхон 64 улстай харьцуулалт хийж гаргадаг. Статистик хэлбэрээр гаргадаг. 2021 оны хувьд манай улс харьцуулагдаж байгаа 64 улсынхаа 60 дугаарт эрэмблэгдсэн. Өнгөрсөн жил 61 байсан. Швейцарь улстай харьцуулахад бүх салбартаа буурсан. Эдийн засаг, бизнес эрхлэх орчин дээр 43.4-оос 40 оноотой болж буурсан. Хамгийн өрсөлдөх чадвар сайтай Швейцарь улстай харьцуулахад гурав дахин муу гэж гарчээ. Сүүлд манай гаргаж байсан жил бүрийн судалгаатай харьцуулахад энэ жил маш бага оноог авсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
MAHын бодлого, улс орныг удирдах арга барил ямар хэмжээнд хүрсэн нь ойлгомжтой. Африкийн орнуудтай зэрэгцэн алхаж байна