Орос, Украйны зөрчил хурцадсаны дүнд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас S-400 газраас агаарыг хамгаалах пуужингийн системүүдийг Крымын нутагт байрлуулна гэж мэдэгджээ. Үүний өмнөхөн Украйны Засгийн газар цэргийн хуулийн 30 хоногийг хэрэгжүүлэхээр болсон.
Хэрэг явдлыг эргэн сөхвөл Оросын тэнгисийн цэрэг Азовын тэнгист аялж байсан Украйны гурван хөлөг онгоцыг хууль бусаар усан хил нэвтэрсэн гэж үзэн барьж саатуулсан. Энэ үеэр Орос, Украйны тэнгисийн цэргүүд харилцан гал нээсэн.
Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарласан цэргийн хуулийн 30 хоногийг Оростой хиллэдэг 27 мужийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх юм байна. Харин Оросын S-400 пуужингийн систем энэ оны эцэс гэхэд Крымд бүрэн байрлана гэжээ.
Үнэн хэрэгтээ Крымыг ОХУ өөртөө хүчээр нэгтгэсэн гэж үздэг Украйнчуудын хувьд дахин хүч түрэмгийлсэн үйлдэл гаргуулахгүйн тулд аюулгүй байдлаа хамгаалах ёстой гэж үзээд байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com