Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүхээр явжээ.
Ингээд энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн нэг хүн нь нас барсан, нэг хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын “Байшинт” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Энэ 16-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.