Иргэдийн анхааралд дараах хоёр чиглэлийн авто замыг өнөөдөр 22:00 цагаас эхлэн хаана.
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүрээ дээд сургуулиас Өргөө кинотеатрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 22:00 цагаас эхлэн 06-р сарын 28-ны 00:06 цаг хүртэл хааж цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдана.
Түүнчлэн 2021.06.17-ны 22:00 цагаас 2021.07.07-ны 06:00 цагийн хооронд СБД-н нутаг Их тойруугийн гудамж буюу Автоплаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, дулааны шугам солих засварын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.