Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийх үеэрээ төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Төсвийн тодотголыг хуулийн дагуу л хийнэ. Хуульд тодотгол хийх таван нөхцөл байдаг. Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна. Одоо долдугаар сарын 1-нээр дуусаж байгаа эдийн засгаа дэмжих 7-8 төрлийн арга хэмжээ байгаа.
Хүүхдийн мөнгө, ус тогны мөнгө, зээлийн ангилал хойшлуулсан зэрэг арга хэмжээ дуусаж байгаа юм. Харин бид цаашид алийг нь үргэлжлүүлэх вэ, алийг нь үргэлжлүүлэх шаардлагагүй вэ гэдэгт шийдвэрлэн тодотгол хийх болно. Энэ шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.
Эрүүл мэндийн салбар энэ онд төсөвлөсөн хэмжээндээ зарцуулалт хийгдээд хангалттай хүрээд явж байгаа. Тог, дулаан, ус зэргийг цаашид үргэлжлүүлэх талаар хэлэлцэх, хүүхдийн мөнгийг төсөвтэй уялдуулан шат дараалалтай бууруулах талаар ярилцана. Бид олон халамжийн асуудлыг хязгаарлаж, эдийн засагтаа анхаарахад чиглэж байна. Энэ олон халамжийн бодлогыг зогсооход шоконд орох хэсгийг анхаарч үр дүнтэй чиглэсэн халамжийн бодлогыг баримтлах болно.
Улсын наадам тэмдэглэж өнгөрүүлэх, Ардын хувьсгалын 100 жил тэмдэглэх төсөв бол хоёр өөр тусдаа шийдвэр. Тусдаа хоёр төсөв. Ардын хувьсгалын 100 жилтэй холбоотой төсвийг тусад нь шийдвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аль алийг нь үргэлжлүүл мэдүү
tog usaa odo oorsdoo tol thuu dawruu ymbee
он гартал суудлаа олтол аль алын үргэлжүүлсэн дээр бхаат
тогны мөнгийг үргэлжлүүлвэл хэрэгтэй
Ус тог дулаан үргэлжлүүлвэл сайн бнаа