СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-16

Хэдэн насны хүмүүс халдварт илүү өртөж байна вэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.

Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.

. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэрээсээ халдвар авсан байна. Үүнээс харахад нийгмийн идэвхтэй насныхан гадуур явж халдвар аваад гэртээ тарааж байгаа эрсдэл байна. Эдгээрийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байгааг ЭМЯ-аас анхаарууллаа.

  • 0-4 нас-105
  • 5-9 нас-196
  • 10-14 нас-177
  • 15-17 нас-83
  • 18-24 нас-231
  • 25-29 нас-228
  • 30-34 нас-337
  • 35-39 нас-274
  • 40-44 нас-180
  • 45-49 нас-159
  • 50-54 нас-114
  • 55-59 нас-177
  • 60-64 нас-80
  • 65-69 нас-55
  • 70-74 нас-22
  • 75-79 нас-18
  • 80-84 нас-19
  • 85+ нас-10

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд өвчний шинж тэмдэг нь амьсгалын замын архаг дутмагшил, уушигны эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдалтай байна.

  • 20-25 насны нэг өвчтөн эмнэлэгт 13 хүртэл хоног ээмчлүүлж байсан.
  • 49-59 насны дөрвөн өвчтөн эмнэлэгт 2-16 хүртэл хоног эмчлүүлж байсан.
  • 60-69 насны нэг өвчтөн эмнэлэгт 4 хоног эмчлүүлж байсан.
  • 70-79 насны нэг өвчтөн 2-21 хоног эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 80-аас дээш насны нэг өвчтөн тав хоног эмнэлэгт эмчлүүлж байсан.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1750 (70.235)
  • Эмнэлгээс шалтгаалах-1 (181)
  • Орон нутаг - 644 (12.118)

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 9643 хүн хэвтэн эмчлүүлж байна.

  • Хөнгөн - 5966 (61.9%)
  • Хүндэвтэр - 2640 (27.4%)
  • Хүнд - 858 (8.9%)
  • Маш хүнд - 179 (1.9%)
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.