Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 13673 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын 2394 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг халдвар бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1750 хүн, хөдөө орон нутагт 644 хүн халдварласан байна. Халдвар авсан иргэдийн олонх нь буюу 337 нь 30-34 насныхан бөгөөд 600 гаруй хүүхэд халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 83128 боллоо. Мөн хугацаанд хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 827 гарснаар нийт 58647 хүн эдгэрчээ.
Нийт тохиолдлын 1750 нь нийслэлд, 644 нь орон нутагт гарчээ. Орон нутагт гарсан халдварын тодруулбал,
Сүүлийн 24 цагт есөн хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 389 болж байна. Тэдний нэг нь 20 гаруй насны иргэн бөгөөд тэрбээр дархлаажуулалтдаа хамрагдаагүй байжээ. Харин 827 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 58 649 боллоо.
Одоогоор 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.