НМХГ-аас Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ, УОК-ын шуурхай, штаб, ЦЕГ, НЦУГ, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдийн албан хаагч нар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны 241, ресторан, зоогийн газар 139, зочид буудал, дэн буудал 19, баар 36, тоглоомын газар 2, бусад 51 нийт 488 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд шөнийн шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын явцад 134 зөрчлийг илрүүлж, 91 буюу 67,9 хувийг арилгууллаа. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 5 аж ахуйн нэгжид 3000.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилалаа.
Шалгалтаар илэрч буй зөрчлүүд:
• Шөнийн шалгалтаар худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчийн 2 тунд хамрагдсан байдлыг шалгаж үйлчилдэггүй
• Ажиллагсад болон үйлчлүүлэгч нарын биеийн халууныг хэмждэггүй
• Гар халдваргүйжүүлэгч, халдвараас сэргийлэх зөвлөмж зааврыг шаардлагатай цэг, хэсгүүдэд байршуулаагүй
• Ажиллагсдад халдвар хамгааллын хэрэгсэл /амны хаалт, бээлий/-ийг хэрэглэж хэвшүүлээгүй
• Хоолны газрын үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ сандлыг байршуулаагүй,
• Бөөгнөрөл үүсгэсэн, дархлаажуулалтын 2 тунд хамрагдаагүй ажилтан ажиллуулсан
• Механик агааржуулалтын хэвийн ажиллагааг хангаагүй зөрчил, дутагдлууд нийтлэг байна.
Тус газраас давхардсан тоогоор 70 мянга гаруй газарт хяналт шалгалт хийснээс 91 газарт хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй газруудыг нийт 104 сая 200 мянган төгрөгөөр торгожээ. НМХГ-аас ААН, байгууллагуудад хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүд хүргүүлсэн бөгөөд зөрчвөл торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв.
НМХГ-аас тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийжээ. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, хүний тоо хэтрүүлсэн зэргийг нь шалгаж байгаа аж. Шалгалтаар долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, таван аж ахуй нэгжид гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Ихэнхдээ вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.