Их Британи коронавирусийн дельта хувилбар өргөн хүрээтэй тархсан 74 орны нэг болсон. Их Британийн бүрэлдэхүүн орнуудын нэг Англид цар тахлын хорио цээрийг дахин дөрвөн долоо хоногоор сунгана гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
Шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа тул хөл хориог ирэх долдугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгахыг Ерөнхий сайд даваа гарагт мэдэгджээ. Ерөнхий сайд уг өдрийг хорио цээр сунгах сүүлчийн өдөр байх болно гэжээ.
Гэвч Парламент дахь Консерватив намын гишүүд илүү удаан хугацаанд хорио цээр тогтоож магадгүй гэдэгт зовниж буйгаа илэрхийлсэн байна. Британийн эрүүл мэндийн салбарын эрдэмтэд төлөвлөсний дагуу зургадугаар сарын 21-ний өдөр хорио цээрийг сулруулбал иргэдийн дунд халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэдгийг сэрэмжлэн, хугацааг сунгахыг зөвлөжээ.
Хорио цээр сулруулах хугацааг дөрвөн долоо хоног сунгахдаа вакцинжуулалтыг нэмэгдүүлнэ гэж Засгийн газар мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.