Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, энэ сарын 25-нд бүрэн эрхээ баталгаажуулан тангараг өргөх У.Хүрэлсүх багаа хэрхэн бүрдүүлэх талаарх таамгууд гарч эхлээд байна.
Юун түрүүнд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа найз, УИХ-ын гишүүн асан Я.Содбаатарыг томилно гэх яриа гарчээ.
Харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилох бол Хэвлэл мэдээллийн албаны даргаар "Засах цаг" нэвтрүүлгийн хөтлөгч Ө.Золбаярыг томилно гэх таамаг байна.
У.Хүрэлсүх нэгэнт Ерөнхийлөгч болох нь тодорхой тул намын гишүүнчлэлээс түдгэлзэж, тэр дундаа намын даргын ажлаа өгөх ёстой. Энэ үүднээсээ МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэх таамгууд ч ар араасаа хөвөрч байна.
МАН-ын дүрэм ёсоор Намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Энэ дүрмээ мөрдөж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэрээр намын даргын тамгаа хүлээлгэж өгөх ажээ. Л.Оюун-Эрдэнийг Намын дарга болгох тохироог Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийсэн бөгөөд одоо зөвхөн Их хурлаараа батламжлах асуудал л үлджээ.
Тиймээс Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу энэ сарын 24-нд Их хурлаа хуралдуулж, намын даргын тамга, тэмдгээ хүлээлгэж өгөх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амарбаясгалан нь арай дээр бишүү...
Тавчиктай эмэгтэй хараад огцорч байсан одоо өчнөөн үхэл гараад байхад тамга тэмдэг яриад байгаа нь жүжиг байсан гэдэгт нь итгэж эхэллээ
Угаасаа л тохироо, пиззда гэж. Ийм ч байх гэж тогтолцоо нь...