СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаа нарт үнэгүй бургер өгөхөөс татгалзсан 19 ажилтныг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Пакистан улсад түргэн хоолны газрын 19 ажилтныг баривчлан саатуулсан байна. Учир нь тэдгээр ажилтнууд цагдаагийн офицеруудад үнэ төлбөргүй бургер өгөхөөс татгалзжээ.

Лахор хотын Жони ба Жуну нэртэй сүлжээ зоогийн газарт энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон байна. Сүлжээ зоогийн газрын ажилтны ярьснаар анх удаа ийм зүйл тохиолдоогүй ажээ.

Цагдаа нар олуулаа ирж үнэгүй бургер өгөхийг шаардсан ч зоогийн газрын ажилтнууд татгалзжээ. Удалгүй буюу хоёр хоногийн дараа цагдаа нар эргэн ирж ажилтнуудыг дарамталж, ор үндэслэлгүй хэрэгт буруутгасан байна. .

Цагдаагийн есөн офицер уг хэрэгт холбогдсон байна. Тэдгээр офицеруудыг хууль зөрчиж, шударга бус үйлдэл гаргасан гэж үзэн ажлаас нь түдгэлзүүлсэн ба удахгүй тохирох шийтгэлийг онооно гэж цагдаагийн ахлах офицер Инам Гани албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.