Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11353 хүнд шинжилгээ хийхэд 2386 сорьцод коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 1675, хөдөө орон нутагт 711 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 80733 боллоо.
Насны бүлгээр харвал 0-4 насны 118 тохиолдол, 5-9 насны 211, 10-14 насны 198, 15-17 насны 101 буюу шинээр халдвар авсан 618 нь вакцинд хамрагдаагүй 0-17-ны хүүхдүүд байсан байна. Мөн 18-39 насныхны дунд халдвар маш өндөр байгаа аж. Эдгээр насныхны вакцинд хамрагдалт муу байгаатай холбоотой байх магадлалтай гэж ЭМЯ үзэж байгаа аж.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 11 иргэн нас барлаа. Насны бүлгээр нь харвал 50-59 насны гурав, 60-69 насны дөрөв, 70-79 насны нэг, 80-аас дээш насны гурван иргэн нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 380 болоод байна.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 797 иргэн эдгэрсэн байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 575 хүн эдгэрч, гэртээ гарсан бол гэрийн хяналтаас 222 хүн бүрэн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 58822 боллоо.
Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 711 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 9646 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 5826 нь хөнгөн, 2542 нь хүндэвтэр, 794 нь хүнд, 184 нь маш хүнд байдалтай байна. Гэрийн хяналтад 13162 хүн эмчилгээгээ авч байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 12415 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 100 хувь нь нэгдүгээр тунд, 842552 иргэн хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт 932475 иргэн вакцин хийлгэсэн бол хоёрдугаар тундаа 816241 иргэн хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2 сая жаран мянган хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.89 сая, хоёрдугаар тунд 1.65 сая иргэн хамрагдаад гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.