СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг байгаль хамгаалахад зарцуулахгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Уртнасан хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлжээ.

Журмыг шинэчлэн баталснаар хуульд заасан хувь хэмжээний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг оновчтой төлөвлөх, орлогын зарцуулалтыг ил тод болгох, түүнд хяналт тавих боломж бүрдэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм.

Уг асуудлын хүрээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 21 усны сав газрын захиргаад, 34 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл гэх мэт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус, амьтан, байгалийн ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг Төсвийн тухай, Татварын ерөнхий хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Эдгээр төлбөрийн орлогын 15-85 хувиас доошгүй хэсгийг байгалийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулах харилцааг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-аар зохицуулдаг.

Төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нь нэгдсэн дүнгээр 2012 онд 40 тэрбум байсан бол 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч жилээс жилд өссөн байна. Гэвч үүнээс 40 хүрэхгүй хувийг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулжээ. Түүнчлэн зарим тохиолдолд төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөнөөс давж биелдэг боловч эдгээр орлогыг байгаль хамгаалахад зарцуулдаггүй байдал орон нутагт нийтлэг байна.

Тухайлбал 2019 онд орон нутгийн төсөвт орох байгаль нөөц ашигласны төлбөрийн орлогыг 76 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр үйлчилж буй “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын шинэчлэн боловсруулсныг хуралд оролцогчид дэмжлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.