Та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагдаад байдаг эд зүйлс, ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом гээд бүхий л эд зүйлсээ "Өгөөмөр өдөр" арга хэмжээний үеэр бусдадаа хуваалцаж идэвхитэй оролцоорой.
#uguumurcity хэштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр бид танаас очоод авах болно оо. Мөн та бусдадаа уриалж давалгаалаарай.
“Өгөөмөр өдөр” арга хэмжээ 2021 оны 6 дугаар сарын 18-наас 27-ны хооронд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдана.
Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжихгүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.