Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-нд явуулын 8, суурин 35 цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4,560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 802, II тунд 3,692 иргэнийг хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962,328 нь I тунд, 88.2 хувь буюу 841,548 нь II тунд хамрагдаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.