СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-14

Өнгөрсөн 7 хоногт үер устай холбоотой 34 дуудлага иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, Нийслэлийн Онцгой байдлын газарт зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд 34 удаагийн дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ.

Дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг Сэлх, Туул, Дунд гол дагуу орон сууцны зоорийн давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон зэрэг дуудлага эзэлсэн байна. Мөн давхардсан тоогоор 57 алба хаагч зургаан удаа завьт эргүүлээр гарч,  Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд  гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэжээ.

Голын эрэг дагуу байрласан нийт 221 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Хотын дарга үер усны судалгаан дээр суурилж, үйл ажиллагаагаа явуулах чиглэл өглөө.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.