Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөө боллоо. Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газруудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг нэхэмжлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бат-Үүл даргын үед Баянхошуу, Хандгайт хүртлэх зуслан, Бэлх, Яармаг-Зайсан чиглэлийн там байсан замуудыг жинхэнэ зам болгож зассан, хотын төвийн түгжсэн хаасан замуудыг чөлөөлсөн, түүгээр одоо та ч давхиж яваа. Нүхтийн амны там болсон замыг засах төсвийн мөнгийг Амарсайхан дарга болиулсан. Зам засахад ганц чулуу нэмэрлэвэл буян их хураана гэж үг бий шүү Сумьяа даргаа
Bi huuli zurchij avaagui munguu tulj huldaldan avsan gazriin baitsaagch bolon zahiramjiin daguu huraasan munguu zarj baishin barij amidarch bn hervee huraah bol asuudalgui ugii minii gargasan zardaliig ogchih anhnaasaa tanai ajilchij iim yum hiigeegui bol hench iim yum hiihgui bidnii ugsun sanalaar garch ircheed iim yum yariul ta ajillaa uguud bolij uz neg bol hudaldaj avaad nuraa