Дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн Зиона Чана Энэтхэгийн Мизорам мужид таалал төгссөн тухай мэдээлжээ. Тэрээр 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээтэй ажээ.
Зиона Чана нь олон эхнэртэй байхыг дэмждэг шашны тэргүүн байсан бөгөөд Мизорам мужийн захирагч Зорамтанга дэлхийн хамгийн олон ам бүлтэй өрхийн тэргүүн таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Чана чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй байжээ.
Түүний гэр бүл дөрвөн давхар, 100 өрөөтэй байшинд амьдардаг бөгөөд олон жилийн турш өвөрмөц амьдралынх нь хэв маягийг олон улсын хэвлэлүүд онцолж ирсэн юм. Уг гэр бүлийн амьдардаг байшинг Чуар Тан Рун буюу шинэ үеийн байшин хэмээн нэрлэж, гадна дотны жуулчид очиж сонирхдог байсан байна.
Reuters-ийн мэдээлснээр Чана 1945 онд төрсөн, анхны эхнэртэйгээ 17 настай байхдаа учиржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гомдох юмгүй сайхан амьдралыг дэлхийд үлдээсэн байна.