СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Москвагийн оршин суугчид ес хоногийн турш цалинтай амарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 15-19-ний хооронд ажлын бус өдрүүдийг тогтоосон болохыг Хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Ингэхдээ ажилтнуудын цалин хөлсийг хэвээр төлөх ёстой гэж тэрээр онцолсон байна.  

Собянин өөрийн блог дээрээ бичсэн мэдэгдэлдээ "Өсөн нэмэгдэж буй халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврахын тулд 2021 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 19-ний хооронд ажлын бус өдрүүдийг тогтоож, ажилтнуудын цалин хөлсийг хэвээр хадгалах тухай зарлигт би гарын үсэг зурлаа. Тиймээс " хэмээн тэмдэглэжээ.

Мөн энэхүү шийдвэр нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хамаатай гэдгийг тэрээр хэлсэн бөгөөд "Гэхдээ мэдээж, хотын дэд бүтцийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд, батлан ​​хамгаалахын байгууллагууд, "Росатом", "Роскосмос" болон бусад стратегийн аж үйлдвэрүүдэд хамаарахгүй" хэмээн тодруулсан байна.

Харин хотын ресторан, кафе, баар, шөнийн клуб, караоке, боулингийн талбай, дисконуудыг 23:00-06:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.

Москвад өнгөрсөн долоо хоногт коронавирусийн 6,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 2020 оны хамгийн дээд хэмжээтэй тэнцэх тоонд хүрсэн байна.

Үүний улмаас хотын коронавирусийн эмнэлгүүдийг дахин нээж, олон мянган орыг шинэчлэн тавьсан гэдгийг Сергей Собянин дурдсан юм.

Түүнчлэн билээ. Мөн ахмад настнуудыг аялал жуулчлалаас татгалзаж, нийт иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, вакцинжуулалтын хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.