УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Тэр нь юу байсан бэ гэхээр ковид-19-ийн нөхцөл байдал, тархалт, нас баралт өндөр байгаа тул ямар ажил хийх гэж буйг сонслоо. Мөн төсвийн тодотгол, Улсын баяр наадамтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсож ярилцлаа. Мөн цаашид гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
Хоёрдугаарт өнөөдрийн бүлгийн хурлаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Ц.Мөнх-Оргил гишүүн сүүлийн гурван жилийн турш энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах хоёр том өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ дур мэдэж баталдаггүй онцлогтой. УИХ, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч, МҮЭХ зэрэг бүх төлөөллийг байлцуулан зөвшилцөж баталдаг. Одоо үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулийг сүүлийн 22 жил мөрдөж байгаа. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн. Энэ хууль батлагдах үед монголын төр хөдөлмөрийн зах зээлийн 80 хувийг дангаар бүрдүүлдэг байсан бол өдгөө 15 хүрэхгүй хувьтай болсон. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэн учраас хөдөлмөрийн харилцаа маргааныг энэ хууль зохицуулах чадамжгүйд хүрсэн. Энэ хуулийн төсөлд МҮЭ 100 хувь сэтгэл ханамжгүй байгаа, ажил олгогчид ч гэсэн мөн 100 хувь сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа. Хэн нэгэн тал нь 100 хувь сэтгэл ханамжтай байвал нөгөө талынх нь саналыг аваагүй гэгдэх болно. Энэ хуулийг бүх талыг оролцуулан харилцан зөвшилцөж, хаврын чуулганаар батлахаар боллоо. Хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд байгаа бүх асуудлыг энэ хуулиар зохицуулж чадахгүй. Гэхдээ олон олон асуудлыг шийдвэрлэж чаддаг болно.
-Баяр наадмыг зохион байгуулахаар болсон уу?
-Өнөөдөр хийнэ хийхгүй гэдэг шийдэл гаргаагүй. Энэ жил АХ-ын 100 жил төдийгүй, маш олон аймаг сумдын тэгш ой болж буй учраас энэ асуудлыг нэлээн сайн судалж, баяр наадмын өмнөхөн холбогдох шийдвэрээ гаргана.
-Ковидын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор дахин хатуу хөл тогтоох уу?
-Хатуу хөл хорио тогтоох нь зөв шийдэл биш.
-Төсвийн тодотголыг наадмаас өмнө нь хийнэ гэлээ. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Хүүхдийн мөнгө, орон сууцны халаалт, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт зэрэг олон асуудал байгаа. Энийг төсвийн тодотголоор шийднэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наадамаа больё
Xvvhediin mongo 100 heweer n uldeeh
sain bna uu tognii munguu tuluhud bolno shdee harin huuhdin munguur amidarch bgaa mash olon ard tumen bgaa naadmiin tusvuu huuhdiin mu gunduu oruulaach
Hvvhdiin mongoor amidran gj yu yariad bgn. Etseg eh ni ajil hiidgvmv? Honogiin hooloo yay gj bj ochnoon hvvhed gargaad tejeej chadku. Iim. Bj bolkuee.
Анхнаасаа спутник оруулж ирсэн бол ийм олон хүн үхээ чюу үгүй юу маааш муу ажиллаж бна энэ ЗГ
sn bnu tog us bol ail orh bvriin oorinhn hariutsah estoi zvil hvvhediin mongo bol tor tsasag ogohl estoi mongo tiim bolhor 100 hweern vldegd busd tolboroo urdiin adil tolvvld ywsan deer bhaa
bankni huu buur bagasga.huund dampuuraad ideh hool uuh emee ch awch diilehguinee
Өвчин ихтэй уед наадам хийх хэрэгуй харин цахилгаан болон хуухэдийн мөнгө өгөх хэрэгтэй шүү дээ зөв шийдвэр гаргасан байна 0 Билэгт
Тог гэрэл цахилгаан халаалт усны төлбөрийг иргэд өөрсдөө төлөх нь зөв шүү дээ.Хүүхдийн 100 мянган төгрөгийг харин нь хэвээр нь үлдээх ийм нөхцөл байдал өвчин зовлонгийн үед маш зөв чухал шийдвэр шүү дээ.
xvvxdiin 100mynga xeweer vldgeechee ard irgedchin ix nemer bol baina shvv dee
Хүүхэд хөгшиддөө харамлахгүй өгөөч . Энэ мөнгөнөөс хулгайлж хумсалж байдаг паразитууд. Амарсайхан Сарангэрэл мэтийн МАН ын хувалзнууд
Наадам хэрэггүй сонгууль хийсэн болоо юм бишүү
Ядаж хүүхдийнхээ мөнгийг л хэвээр үлдээх хэрэгтэй.Бусад халамж хянах хэрэгтэйшд
hi hvvhdiin mongoo heweerne vldeenvv
Hul horio togtooh ni buruu..
Hvvhdiin munguu 100 heweer vldeeh heregtei
hvvhdiin mongiig heweer ni vldeey
Hvvhdiin mongo heweer ni vldeeh heregtei