Бүлэг долоон орны удирдагчид өнгөрсөн долоо хоногт Английн Корнуоллд дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Дээд хэмжээний уулзалтаар дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд санал нэгдсэнээс гадна дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа үед вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргах амлалт өглөө.
Бүлэг долоон орны удирдагчид ядуу буурай улс орнуудад цар тахалтай тэмцэхэд тэрбум вакцин хандивлах шийдвэрийг гаргасан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэлснээр уг алхам нь Бүлэг долоогийн орнуудын ардчиллын үнэт чанарыг харуулсан таатай үйл явдал гэжээ.
Тэрбум тун вакциныг ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрөөр дамжуулж болон шууд олгох боломжтой юм байна. Дэлхийн нийтийг вакцинд бүрэн хамруулснаар цар тахлыг давж, хэвийн амьдралаа эргэн сэргээхэд чухал алхам болно гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.