СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-06-14

МҮБХ: 40 бөхөөс допингийн шинжилгээ авахыг хүсэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад нэгэн саналыг хүргүүлжээ. Тус саналд, наадмаас өмнө зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээний авахыг хүсчээ.

Та бүхэндээ Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан саналыг бүрэн эхээр нь хүргэе.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжин ажиллах үүрэгтэй байгууллага юм. Бид допингийн асуудалд хатуу байр суурийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэхүү зүй бус үйлдэлтэй эрс тэмцэн, шударгаар хөдөлмөрлөж буй олон бөхчүүдийнхээ эрхийг хамгаалж ажиллах болно. Нэр бүхий улсын цолтой бөхчүүдээс МҮБХ-нд “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриалгыг ирүүлээд байгаа.
Тус уриалгад зохион байгуулах санал гаргасан байна.
Иймд та бүхэн хамтран ажилладаг Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лабораториос дээрх 40 бөхөөс авах шинжилгээний хариу ирэх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс 21 хоног буюу 2021 оны долдугаар сарын 08-ны өдөрт багтаан ирүүлэх боломжтой эсэхийг тодруулан бидний ажлыг дэмжинэ үү.


Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.