Эцэг эх бүр хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулж, ариг гамтай хэрэглээсэй, зөв худалдан авалт хийж сураасай гэж хүсдэг. Хүүхэд залуус багаасаа санхүүгийн боловсролтой болсноор ирээдүйдээ өдөр тутмын болон томоохон санхүүгийн шийдвэрүүдээ зөв гаргаж сурахад ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол, үйлчилгээ үзүүлдэг газар түгээмэл биш. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхэд залууст зориулан Голомт банкнаас “JUNIOR” нэртэй багцыг санал болгож эхэлжээ. 7-17 насны хүүхэд залууст зориулсан энэхүү багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.
JUNIOR багц танд ямар давуу талуудыг олгох вэ?
Багцыг хэрхэн авах вэ?
Голомт банкны салбарт эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн цахим үнэмлэхийг бүртгүүлснээр таны хүүхэд санхүүгийн цоо шинэ аяллаа эхлүүлэх боломжтой болно.
Өөрийн зорилго, мөрөөдөлдөө зориулсан хадгаламжтай болж, нэг дороос илүү олон, илүү cool үйлчилгээг авах, санхүүгийн боловсролд суралцаж, мөнгөө хянах боломжтой JUNIOR: Санхүүгийн аялалд тавтай морил!
JUNIOR багцын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаад санхүүгийн шинэхэн аяллаа эхлүүлээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.