УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам адгийн саналыг авлаа. Энэ байдлаас харахад Ардчилсан нам нэг удирдлагатай болох шаардлагыг нийт гишүүдээс хүсэж байна. Цаашдаа намын их хурлыг хуралдуулж, хуваагдаад байгаа хоёр намаа нэг болгохын төлөө нийт гишүүд дэмжигч нар хүсэж байгаа.
Энэ хүсэлтийг харгалзан "Эв нэгдэлтэй Ардчилсан нам" санаачилга гарган нийт 100 мянган гишүүнээсээ гарын үсэг цуглуулах аяныг улс орон даяар хэрэгжүүлж эхэлж байна.
Энэ бол хоёр намаа нэгтгэж, нэг удирдлагатай болж, эв нэгдэлтэй хүчтэй улс төрийн сөрөг хүчнийг бий болгох шаардлага хаа, хаанаа байна. Иймд нийт гишүүд маань уг санаачлагад эвлэлдэн нэгдэнэ гэж итгэж байна.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа: Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.