ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 сорьцод шинжилгээ хийснээс 2263 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 78347 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1650 нь Улаанбаатар хотод, 613 нь орон нутагт байна.
Батлагдсан тохиолдлуудын 26.3 хувийг 0-17 нас буюу 500 гаруй хүүхэд эзэлж байгаа бол 66 хувийг 18-59 насны иргэд, 7.8 хувийг 60-аас дээш насны иргэд.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар 375 жирэмсэн эмэгтэй халдвар авсан байгаагаас 12 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа тул ЭМЯ-наас Файзер вакцинд хамрагдахыг зөвлөв.
Улаанбаатар хотод 1650 тохиолдол бүртгэгдсэнийг дүүрэг тус бүрээр танилцуулав.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 523 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57025 болж байна. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 369 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9323 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Таануус найр наадам базар тэмдэглэхээ болиод түр тэсээчээ. Сонгууль . Дээр нь өдөр бүр талбай дүүрэн хүнтэй тэрнийхээ горийг одоо гарч байхад нэмж баяр тэмдэглээд нийлж ахидаад бх юм