СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-14

16-17 насны хүүхдээ Файзер вакцинд хамруулах боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. Улсын хэмжээнд нийт 40 мянга гаруй жирэмсэн эмэгтэй байгаа аж. Мөн зарим эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ вакцинд хамруулъя гэсэн хүсэлт ирэх болжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийг мөн Файзер вакцинаар вакцинжуулах юм. Одоогоор 12 жирэмсэн эмэгтэй ковидын улмаас хүндэрч, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Халдвар нэмэгдэж байгаа энэ үед иргэд та бүхэн гэртээ С витамин, халуун бууруулах эм байлгаж, бүлээн, шингэн зүйл идэж ууж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Ковидын халдвар нь толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэргээр улирлын томуутай адилаар илэрч байгаа учир андуурч, тайвширч байгаад өвчнөө хүндрүүлэхээс сэргийлэхийг ЭМЯ-наас уриаллаа.

Мөн амьсгал давчдах, амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх, амтлах, үнэрлэх чадвар алдагдах нь ковидын хүндрэлийн шинж тэмдэг гэдгийг хэллээ. Иргэд та бүхэн дархлаагаа дэмжиж, хүйтэн зүйл уулгүй халуун бүлээн хоол унд идэж уугаарай.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.131.250.130

huuhduudee vaktsend hamruulah ni zuv shuu.Uursdin ni eruul mendin tuluu ajillaj baihad esreg zuil yrihaa boliochee zarim neg humuus. Nom unsihgui bolohoor tarhi tolgoi ni hurtel hooson bh yumdaa.Emch suvilagch naraa hairlay

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.