Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоноос Баянзүрхийн товчоо чиглэлийн автозамд автомашин замын хашлага мөргөж дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:57 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16.5 км замыг туулан 22:18 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн жолоодож явсан “Хонда Инсигт” загварын суудлын автомашин замын хашлага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдсан иргэн Т/32 настай, эмэгтэй/-ийг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Иргэн Б/33 настай, эрэгтэй/, У/10 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, У/8 настай, эрэгтэй/, О/1 настай, эрэгтэй/ нарт ЯТТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр хаьд бетонон хашлага байдаг юм. Ийм хашлага биш ээ. Шал худлаа зураг хийсэн байна. Тэнэг, тэгээд хулх. Дээр нь хэнд ч хэрэггүй мэдээ.