Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11521 хүнд шинжилгээ хийхэд 1792 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 73 896 болж байна.
Шинээр халдвар авсан иргэдийн нэг нь зөөвөрлөгдсөн буюу Афганистан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зирсэн хүнээс илэрчээ. Харин 1280 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 511 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт 56 449 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Covid-19-ийн улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас барсан хүний тоо 351 боллоо.
Эмнэлэгт 7963 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5059 нь хөнгөн, хүндэвтэр 2156, хүнд 607, маш хүнд 141 хүн байна.
Дархлаажуулалтын нэгдүгээр тунд нийтдээ 1 890 678 хүн, хоёрдугаар тундаа 1 637 894 хүн байна. "Спутник-V" вакцин одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хориочээ, болохоо байлаашдээ
Хурэлсух халдвар тараасан ,хууль яасан.