Украин улсын нийслэл Киевт байрладаг Биотехнологи ба бичил биетний омог судлалын шинжлэх ухааны хяналтын хүрээлэнгийн нэгэн ажилтан аюултай амьтны вирус агуулсан хуруу шилнүүдийг хулгайлсан гэж тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.
Албаныхны мэдэгдэлд "Хүрээлэнгийн хуучин ажилтан эмэгтэй нь амьтдад халдварт өвчин үүсгэдэг, хил хязгаараас үл хамааран өргөн уудам газар нутагт хурдан тархах аюултай вирусийн омгийг агуулсан хуруу шилнүүдийг хулгайлсан. Тэрээр хүрээлэнгийн вирусийн омгуудад нэвтрэх эрх бүхий албан тушаалтай байсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Тус эмэгтэйн хулгайлсан хуруу шилнүүдэд "Вирулент Ньюкасл" халдварт өвчнийг үүсгэгч жижиг организмууд байсан аж. Энэхүү халдварт өвчин нь олон төрлийн зэрлэг ба тэжээвэр шувуунд нөлөөлдөг бөгөөд хүнд дамжин халдварладаг байна.
Түүнийг саатуулсан мөрдөн байцаагчид "Сэжигтэн нь дээр дурдсан вирусийн омгийг зарж, борлуулах зорилгоор гэртээ хадгалж байсан. Тэрээр хуруу шилнүүдийг хөргөгчдөө хадгалж байсан" хэмээн мэдээлжээ. Хууль хяналтынхан одоо уг эмэгтэйг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм л хулгайн замаар ковид-19 тархсан шүү дээ.
Iim ih zavhralda jivsen delhiig shuuher Ezen Burhan hurdan ireesei!! Odoo nugelee daahaa bailaa
Burhan gej bhgui burhan zugeer hunii hertsgii anarhist setgeguig aidas suseg bishreleer hizgaarlah humuusiig hoorond n negtgeh zorilgotoi zohiomol zuil harin teriig n medehgui gun gunzgii shutej setgetsiin asuudaltai boltloo aawaa namaig ashiglaach geed orilj bgaa ta nar orowdoltei
хорлон сүйтгэх терорист үйл ажиллагаа биш юм байх даа тахал дэгдээвэл яах юм бол оо
Барьсан нь сайн болж днэ