Өнөөдрөөс Ерөнхий боловсролын сургууль төгсөх 33 мянган хүүхдийн давтлагыг зогсоож байгаа. Энэ жилийн тухайд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгнө.
ЭЕШ-ын энэ жил өвөрмөц хэлбэрээр авахаар бэлтгэж байна. Учир нь өнгөрсөн хичээлийн жил нийт орох ёстой хичээлийн 60 орчим хувь нь цахимаар хичээллэсэн. Тиймээс ЭЕШ-ын даалгаврыг арай хөнгөвчилсөн.
Энэ жилээс эхлээд мэргэжил сонголт болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэлсэн нь мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийж буй томоохон шинэчлэлтүүдийн нэг юм. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Өөрөөр хэлбэл, тухайн сурагч бэлтгэлээ хангасан үедээ ЭЕШ-д орж болохоор томоохон шинэчлэлт эхлүүлэх гэж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.