Засгийн газрын шийдвэрээр хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг өгч байна. Харин ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг олгож эхэлнэ хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Цар тахлын улмаас иргэдийн орлого буурсан тул өрхүүдийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг тав дахин нэмсэн юм.
Ингэхдээ Засгийн газар гуравдугаар сард АХБ-наас 73 сая ам.долларын зээл авсан. Мөн БШУ-ны яаманд хуваарилсан зардлаас тодорхой хэмжээг нь хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Л.Энх-Амгалан сайд хүүхдийн 100 мянган төгрөгийн 11 мянган төгрөгийг манай яамны санхүүжилтээс гаргаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч Covid-19 халдвартай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан.
Ингэснээр 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Ийнхүү санхүүжилт танагдаж, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.
Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.