Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 653 сорьцод шинжилгээ хийснээс 1622 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. Эдгээрийн 1100 нь нийслэлд, 491 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 71338, эмнэлгээс шалтгаалсан 173, зөөвөрлөгдсөн 545, Улаанбаатарынх 62382, орон нутгийнх 8 956 болж байна.
Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор 6 дугаар сарын 4-нд ирсэн 30 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 72 104 боллоо. Харин 684 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 56 253 хүн эдгэрчээ.
Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 8 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 342 хүн эндээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.