СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Ерөнхийлөгчийг алгадсан эрэгтэйд хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт зүүн урд хэсгийн мужуудад айлчилсан. Айлчлалынхаа үеэр иргэдтэй уулзаж, гар барих үед 28 настай үл таних эрэгтэй түүнийг алгадсан үйл явдал болсон юм.

. Уг эрэгтэйг Дамиен Тарел гэдэг бөгөөд Макроны хацар луу алгадсан даруйд баривчлан саатуулсан юм.

Мягмар гарагт болсон үйл явдлын шүүх хурлыг пүрэв гарагт хийжээ. Валенс хотын шүүх Тарелд дөрвөн сарын цагдан саатуулах ялаас гадна жил хоёр сарын тэнсэн харгалзах ял оноож, олон нийтийн арга хэмжээнд оролцох эрхийг нь хориглож, галт зэвсэг эзэмших эрхийг нь таван жилээр хассан байна.

Тарел өөрийгөө барууныг дэмжигч “эх оронч” үзэлтэн хэмээн илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.