Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвийн болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ.
Бидэнд олдсон мэдээллээр тус аймгийн Эрүүл мэндийн төвийнхөн иргэдийн хөдөлмөрийн чадвараа алдсан байдлыг (групп) тогтоох хуурамч дүгнэлт гарган, Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс мөнгө завших боломжоор хангаж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Төрийн байгууллагын нэлээд хэдэн удирдах албан хаагч үүнд холбогдож болзошгүй гэнэ.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж буй учраас тодорхой мэдээлэл өгөхөөс албаны хүмүүс татгалзаж байна. Орон нутгийнхан нэгнээ таньдаг, төрийн байгууллагынхны хараа хяналт сул болохоор нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс энэ мэт аргаар завших явдал удаа дараа гарах боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв2 шалгах хэрэгтэй
Группд орох ёстой иргэд орохдоо хүртэл зохих хэмжээний хахуул өгөхгүй л бол орж чаддаггүй гэж хүн бүр л ярьдаг.
Орох хүмүүс н ордоггүй ш дээ юугаар н хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоод байгаагн ойлгодоггүй ш дээ
Зөв...энэ их газар авч, удаж байгаа асуудал байх шүү... Манай аймгийн хүмүүс их л ярьдаг зарим нэгнээс сонсож байсан юм байна.сайн шалгах хэрэгтэй...
niigmiin daatgaliig shalgah heretee Яг грүпт орох шаарлагатай хүмүүс ордгүй эрүүл хүмүүс 1саяыг төлөөд грпт орчог
Сунгасан акт маш их удаж гарах юм эрүүл хүмүүс нь 2 жилээр сунгагдчихсан байх юм яг заалттай өвчтэй хүмүүсээ 2 жилээр сунгачихаж болдоггүй юмуу сунгалтын акт гарахгүй маш их хүмүүсийг чирэгдүүлэх юм сар сардаа гарч болдоггүй юм уу цар тахалын үed emnelegeer ih yavah ercdeltei байна
Shalgah hergtei
Ямар ч эмчилгээгүй ХЧАлдсан хүн групээ сунгуулах гэж бас л овоо юм болж болж 6 сараас-1 жил арай гэж ордог шдээ
Харин тиймээ 4 сарын акт одоо хүртэл алга хаанаас авах ёстой юм бүү надмид нь цогзолмаатай ярь гээд цогзолмаа нь надмидтай ярь гэх юм