Өмнөд Африкийн нэгэн эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлэн, дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон талаар тус улсын албаныхан мэдээлжээ.
Госиаме Тамара Ситолийн эмч нар түүнийг найман ихэр ураг тээж байгаа гэж бодож байсан бөгөөд Ситолийг 10 ихэр хүүхэд төрүүлсний дараа бүгд гайхширсан байна. Түүний нөхөр Тебохо Цотеци "Бид долоон хүү, гурван охинтой болсон. Үнэхээр их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Өөр зүйл нь хэлж чадахгүй нь" хэмээн "Преториа Ньюс" агентлагт ярьжээ.
37 настай Ситол өмнө нь хоёр ихэр хүүхэд төрүүлж байсан бөгөөд одоо тэд зургаан настай аж. Энэ удаа тэрээр 29 долоо хоног жирэмсэн байхдаа төрсөн бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа гэнэ. Ситол жирэмсний эхэн үедээ ихээхэн санаа зовж байсан бөгөөд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө залбиран, олон өдөр нойргүй хоносон гэж ярьсан байна.
Сонирхуулахад, өнгөрсөн сард Малигийн 25 настай Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Гэхдээ одоогийн Гиннесийн дээд амжилтыг 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлж байсан АНУ-ын эмэгтэй албан ёсоор эзэмшдэг аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар амьтны үржил биш дээ. Яаж ч бодсон хэвийн биш юмаа.