Мали улсын иргэн 25 настай Халима Киссе долоон ихэр ураг тээж байгааг эмч нар хэлжээ. Гэвч эх баригчид түүний хэвлийгээс таван охин, дөрвөн хүү есөн бяцхан ихрийг эсэн мэнд эх барьж авсан байна.
Киссе Мали болон Мароккад хэт авиа оношлогоонд үзүүлэхэд эмч нар түүнд долоон ихэр тээж байгаа гэдгийг итгэлтэй хэлсэн байна. Харин бүсгүй эмч нарын хэлснээр хоёроор илүү ураг тээж байсан бөгөөд есөн ихрээ хийсвэр хагалгаагаар төрүүлсэн байна. Хэдийгээр зарим ураг бүрэн тээлттэй болоогүй, дутуу төрсөн ч ихрүүд болон эхийн биеийн байдал тогтвортой сайн байгаа ажээ.
Олон ихэр ураг тээж байгаа Киссе олны анхаарлыг, тэр дундаа улс орны удирдагчдын анхааралд өртсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сард эмч нар түүнд тусгай анхаарал халамж шаардлагатай гэж үзжээ. Мали улсын Ерөнхийлөгч Бах Ндав энэ тухай сонсоод ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд Марокка улс руу илгээх зарлиг гаргасан байна.
Мали улсын иргэн Мароккад эсэн мэнд амаржсан тул хэдэн долоо хоногийн дараа эх орондоо буцаж ирэх ажээ. Есөн ихэр хүүхэд мэндлэх нь тун ховор тохиолдол тул хоёр улсын эх баригч эмч нар эх болоод ургийн амь насанд ихээх зовниж байсан ч хагалгаа амжилттай болсон юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.