СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-06-10

🔴 LIVE: Д.Туяа: Булган аймагт "Бүрдэл майнинг", "Монголросцветмет" нэгдэл хууль бус үйл ажиллагаа явуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Булган аймагт томоохон уул уурхайн компаниуд хууль бусаар алт олборлож, хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хандан, иргэн Д.Туяа мэдээлэл хийлээ.

Greennews.mn сайтын сэтгүүлч, экологич Д.Туяа: 

-Булган аймагт сүүлийн 20 гаруй жил уул уурхайн компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний сөрөг нөлөөгөөр 2018 оны байдлаар Булган аймагт 40 тэрбум төгрөгийн байгаль экологийн хохирол учраад байна.

“Бүрдэл майнинг” ХХК хууль зөрчин сүүлийн гурван жил алт олборлож байгаа. Тус компанийн талаар аймгийн иргэд 2020 оны наймдугаар сард аймгийн цагдаагийн газар гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээг аваагүй.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт "Монголросцветмет" ТӨҮГ уул уурхайн үйл ажиллагаа явуулсаар удаж байна. Уул уурхайн зориулалтаар ашигласан талбайд тухайн байгууллага нөхөн сэргээлт хийхийг хуулинд тодорхой тусгаж өгсөн байдаг. Гэтэл тус ТӨҮГ нь олборлолт хийсэн талбайдаа сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийгээгүй.

Энэ мэт бусармаг үйлдэлд аймаг, сум орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж, тухайн бүс нутагт амьдарч буй малчин ард иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүрлээ. ".

Уул уурхайн компаниуд Байгалийн баялгийг нутгийн удирдлагуудтай үгсэн хуйвалдан, ухаж сүйтгэж байна. Энэ асуудлыг зохион байгуулалттай байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Булган аймгийн хяналтын прокурор, цагдаагийн байгууллагынханд хяналт тавьж, орон нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос хүсэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.