Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 1460 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус өвчний нэн хүнд хэлбэрээр 10 хүн нас барлаа.
Ингэснээр манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 70,482-т хүрч, уг өвчнөөс үүдэлтэй нас баралт 334-т хүрлээ.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 955 нь Улаанбаатар, 505 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Улаанбаатарт шинээр илэрч буй халдварын тохиолдол тогтмолжиж байгаа байгаа бол хөдөө орон нутагт илэрч буй тохиолдлын тоо тасралтгүй өссөөр байна.
Орхон аймагт 29, Хэнтий аймагт 40, Төв аймагт 61, Говь-Алтай аймагт 102, Архангай аймагт 35, Булган аймагт 24 батлагдсан тохиолдол тус тус илэрчээ. Хөдөө орон нутагт өвчлөл өндөр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амьдрах, гэртээ хүн урихгүй, айлд зочилж очихгүй байхыг анхааруулж байна.
Хяналтад 7292 өвчтөн өнөөдрийн байдлаар байгаагаас 132-ынх нь биеийн байдал маш хүнд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.