Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа. Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж, нийт 2,087 хэсгийн хороо 22:00 цагт санал хураалтыг дуусгалаа. Одоо сонгуулийн дүн дамжуулж, сонгогчдын саналыг тоолох ажил эхэлж байна.
Улсын хэмжээнд 21:30 цагийн байдлаар 2,087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 52.69 хувьтай байв.
Энэ удаагийн сонгуулийн ирц тодорхой шалтгаануудын улмаас сул байлаа” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.