🔴 Сүхбаатар дүүргийн 28-5-1 дүгээр хэсэгт тус дүүргийн 5 дугаар хорооны иргэд саналаа өгч байна. 18:00 цагийн байдлаар 1349 иргэн саналаа өгөхөөс 61.45 хувь буюу 822 иргэн сонголтоо хийжээ.
Иргэдийн идэвх сайн байгааг дурдлаа. 18-24 насныхан харьцангуй идэвхтэй саналаа өгч байна. Буруу нэр дэвшигч бөглөсөн хэмээн зургаан хүн санал өгөх хуудсаа дахин авчээ.
АН-ын ажиглагч: Саналын зургаан хуудас хүчингүй болсон. Сонгогч өөрийн дугуйлах нэрийг өөр хүн дээр дугуйлсан тул шинээр хуудас авсан. Ингэхдээ тухайн иргэнээр өргөдөл бичүүлж, буланг хайчлан хүчингүй болгосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.