2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7 хувьд хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6 хувьтай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.
Харин анх удаа буюу 18 нас хүрч, сонгуульд оролцож буй залуусын ирц 27.2 хувь байна. 18-19 насны 83,108 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 22,592 нь саналаа өгчээ.
15.00 цагийн байдлаар
Улсын хэмжээнд 32.7 хувийн ирцтэйгээр сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.