СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын их сургуулийн оюутнууд захирлаа 30 цагийн турш барьцаалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНХАУ-ын Жиансу мужийн Наньжингийн их сургуулийг мэргэжлийн сургуультай нэгтгэх төлөвлөгөөг эсэргүүцсэн оюутнууд жагсаал зохион байгуулан, сургуулийн захирлаа 30 гаруй цагийн турш барьцаалжээ.

Мэргэжлийн сургуулиуд тус улсад нэр хүнд багатай байдаг тул оюутнууд өөрсдийн их сургуулийн дипломоо үнэ цэнгүй болно гэж эмээж байгаа аж. гэх мэдээлэл байгаа юм.

Данян хотын цагдаагийн газрын мэдээлснээр Албаныхан хоёр сургуулийг нэгтгэх төлөвлөгөөг цуцалсан болохыг мэдэгдсэн хэдий ч оюутнууд захирлаа явуулаагүй бөгөөд түүнийг хэл амаар доромжлон, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг хаан, нэвтрүүлээгүй гэж эх сурвалжууд тэмдэглэжээ.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Их сургуулийн кампусын дүрэм журмыг сахиулах үүднээс олон нийтийн аюулгүй байдлыг хангах байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг аван, барьцаалагдсан хүнийг суллаж, шархадсан иргэдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн" хэмээн бичжээ.

Уг явдлаас хойш Жиансугийн өөр бусад зургаан их сургууль мэргэжлийн сургуультай нэгдэх төлөвлөгөөгөө зогсоохоо мэдэгдсэн байна.

Тус мужийн Боловсролын газар өмнө нь энэхүү төлөвлөгөөг Хятадын Боловсролын яамны удирдамжийн дагуу хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдээд байсан билээ. Гэвч үүний улмаас тус мужийн дөрвөн их сургуульд сүүлийн өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал дэгджээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

Хятадууд баяжаад өмнөхөөсөө зоригтой тэмцэгч болцгоосон байна. Америкчууд хятадыг задлах бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.