Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт эхлээд 8 цаг өнгөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 26.04 хувьтай байна.
Энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээллийг аймаг, дүүргээс гадна, нас хүйсийн байдлаар дэлгэрэнгүй үзүүлж буй юм.
15:00 цагийн байдлаар
Тодруулбал, 20-24 насны 216,569 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 31,864 нь саналаа өгчээ. Харин 70-аас дээш насныхан 86,436 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 47,747 нь саналаа өгч ирцийн хувь 55,24 болоод байна.
Нийслэл Улаанбаатар хотод ирц хамгийн өндөр буюу сонгогчдын 31.08 хувь нь саналаа өгчээ. Харин Сэлэнгэ аймагт ирц бага, сонгогчдын 16.81 хувь нь санал хураалтад оролцоод байна.
Share
Tweet
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.