Дэлхийн супер одуудын нэг Ким Кардашиан долоон жилийн турш хамтран амьдарсан нөхөр Кане Уэстээсээ салах өргөдлөө өгч, тэд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Тэгвэл өчигдөр рэппер Кане Уэстын 44 насны төрсөн өдөр тохиож, Кардашиан мэндчилгээ дэвшүүлэхдээ нөхрөө насан туршдаа хайрлана хэмээн пост оруулжээ.
Кардашиан нөхөр болон гурван хүүхдийнхээ хамт авахуулсан зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж, “төрсөн өдрийн мэнд хүргэе, насанд туршдаа чамайгаа хайрлана” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татжээ. Тэд 2014 онд Итали улсад хуримаа хийж байсан юм. Үүнээс хойш дөрвөн хүүхдийн эцэг эх болсон боловч тусдаа амьдарч, улмаар хоёрдугаар сард Кардашиан гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн.
Шүүхийн тэмдэглэлд Кардашиан Кане Уэстээс салсан ч хүүхдүүдээ хамтран өсгөх саналтай байгаа бөгөөд гэрлэлтийн өмнөх гэрээний дагуу эд хөрөнгөө хуваалцах хүсэлтэй байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.