УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагт Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр саналаа өглөө.
Тэрбээр "Түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд явагдаж байгаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг урилж байна. Түүхэн гэдэг нь бид нар удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 100 жилийн ой болох гэж байна. Энэ утгараа санал өгч байгаа ард иргэдийн хувьд 1949 тусгаар тотнолын санал асуулга шиг ач холбогдол өгч байна. Нөгөө талаас цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, саналаа өгч байгаа нь өнгөрсөн онуудын сонгуулийн ирцээс өндөр байна. Залуучууд маань үндсэн хуульд заасан эрх үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.