МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх, хоёр охиныхоо хамтаар Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгчөө.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:
Энэ жил Монгол Улсад төрт ёс үүссэний 2230 жил, Ардын хувьсгал ялсны 100 жил, НҮБ-д элссэний 60 жилийн ой тус тус тохиож байна. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй байна. Монголын ард түмэн минь үүх түүх, соёлынхоо эзэн байх ёстой гэж би боддог. Надтай хамт нэр дэвшиж байгаа. С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа амжилт хүсье. Тэр тусмаа хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин туссан Д.Энхбат болон түүний гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол зон олны минь мэргэн саруул ухаан бат оршиг !!! Монгол түмэнд минь түүхэнд ирэх өөрчлөлт шинчлэлт авчирах сонголт байх болтугай хурай хурай хурай