СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-08

21-р хороо “Ганцын задгай”-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.  Энэхүү өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр гардан авчээ.

Тодруулбал, тус хорооны Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авлаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ: 

Иргэд өөрийн гэсэн газартай болно гэдэг нь баялагтай болж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гэж би харж байна. 21-р хорооны хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал байгаа учраас Засгийн газар, Нийслэлтэй хамтарч "Дарь-Эх" дэд төвийн ажлыг хийхээр болсон. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэгдэх боломжтой. гэсэн юм.

Иргэдийн хувьд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.